Мэдээллийн технологийн блог, нийтлэл

Мэдээллийн технологийн шилдэг мэргэжилтнүүдийн зөвлөгөө, нийтлэлүүд.

Яагаад Dell брэндийг сонгох хэрэгтэй вэ?

July.05.2016

 

gogo_696x100.gif

Сүүлийн жилүүдэд вирусийн програмууд илүү ухаалаг, хорлонтой болж байна. Вирусууд  таны компьютерт нэвтэрч чухал мэдээллүүдийг хулгайлаад зогсохгүй системийг гэмтээх, хэвийн ажиллагааг нь доголдуулах аюулыг учруулдаг. Ялангуяа ransomware буюу компьютерийн мэдээллийг “түгжиж” төлбөр нэхэх хандлага ихээр нэмэгдэх болсон талаар вирусийн эсрэг програм бүтээгчид анхааруулж байгаа.

Танд вирусийн талаар сонирхолтой тоо баримтыг хүргэе:

  • Өдөр бүр дэлхий дахинд шинээр 390'000 орчим вирус, хорлон сүйтгэгч програмууд гарч байдаг.
  • 2015 онд гэхэд л компьютер дээр мэдээлэл, системийг “түгжих”гэсэн  400'000 удаагийн оролдлого хийгдсэн байна.
  • Судалгаанд хамрагдсан байгууллагуудын 63% нь сүүлийн 12 сард нэгээс дээш удаа кибер халдлагад өртдөг байна.

Аливаа бизнесийн байгууллага мэдээллийн нууцлалын сул байдал , вирусын халдлагын улмаас сул зогсоно гэдэг амжилт минут секундээр хэмжигдэх болсон өрсөлдөөнт орчинд өндөр өртөгтэй сул зогсолт юм. 

Тэгвэл танд шинэ тутам гарч байгаа вирус, хорлон сүйтгэгч програмуудаас урьдчилан сэргийлэх Dell-ийн өгөгдөл хамгаалах Dell Data Protection шийдлээр хамгаалагдсан дэлхийн хамгийн найдвартай нөүтбүүкүүдийг танилцуулж байна. Зөвхөн Dell компани бизнесийн ангиллын нөүтбүүкүүддээ хурууны хээ танигч болон вирусийн эсрэг хамгийн дэвшилтэт хамгаалалт болон 3 жилийн баталгаат хугацааг санал болгодог.

DELL LATITUTUDE

У.Эрдэнэбямба

Нийтэлсэн: У.Эрдэнэбямба

Борлуулалт, Хэрэглэгчийн үйлчилгээний газрын дарга