Мэдээллийн технологийн блог, нийтлэл

Мэдээллийн технологийн шилдэг мэргэжилтнүүдийн зөвлөгөө, нийтлэлүүд.

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БАЙРШИЛ ТОГТООХ СИСТЕМ ТАНД ЯМАР АШИГТАЙ ВЭ?

December.17.2015

Олон тооны тээврийн хэрэгсэлтэй, бизнес үйл ажиллагаа нь тэдгээртэй салшгүй холбоотой байгууллагын хувьд тээврийн хэрэгслүүдээ хянах систем зайлшгүй хэрэгтэй. Тээврийн хэрэгслүүд нь яг одоо хаана явна, хаагуур явсан байна, хэдэн литр шатахуун зарцуулсан, хэзээ засвар үйлчилгээг хийлгэх шаардлагатай, хаана ямар хугацаагаар зогссон гэх мэтийг зайнаас шууд хянахаас гадна энэ бүхнийг нэгтгэн явсан замын түүх бүхий нэгдсэн тайлан гаргаж, дүгнэлт хийхэд Compass Mate системийг ашигладаг. Энэ нь байгууллагын машин заасан маршрутын дагуу явж байгаа эсэхийг хянаж, жолооч машиныг хувьдаа хэрэглэх илүү зардлыг эрс багасгаж, цаг ашиглалт сайжруулна.

Түүнчлэн шатахууны зарцуулалт бодитой байна уу, ээлжит засвар үйлчилгээ хийх хугацаа болсон уу зэрэг тухайн машинтай холбоотой бүх мэдээллийг авах юм.

СИСТЕМИЙН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД

  • Байршлыг өндөр нарийвчлалтайгаар тогтооно.
  • Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагаатай холбоотой мэдээллийг тухай бүр гар утас болон компьютерээсээ авна.
  • Явсан замын тайлан, түлш зарцуулалтын тайлан
  • зэрэг төрөл бүрийн тайлан гаргаж авна.
  • Бодит хяналтанд суурилан үргүй зардлыг арилгана.
  • 24/7 хяналтын төв, мэргэшсэн инженерүүдийн туслалцаа үзүүлнэ.

Б.Цээсүрэн

Нийтэлсэн: Б.Цээсүрэн

PDEng Инженерийн доктор