Мэдээллийн технологийн блог, нийтлэл

Мэдээллийн технологийн шилдэг мэргэжилтнүүдийн зөвлөгөө, нийтлэлүүд.

Mogul Box – Амжилтад залгагд

September.20.2016

ict_expo_itzone_9-1.jpg

Мэдээллийн технологийн эрчимтэй хөгжиж буй өнөө үед том, жижиг гэлтгүй бүх бизнесийн байгууллагууд ямар нэгэн байдлаар өгөгдөл хуримтлуулж түүнийгээ хадгалах, боловсруулах болон хоорондоо хуваалцах хэрэгцээ шаардлага тулгарах болжээ. Харин эдгээр шаардлагыг хангахын тулд байгууллагууд маш олон тоног төхөөрөмж програм хангамжийг цуглуулж тохируулах хэрэгтэй болдог.

Мэдээллийн технологийн шийдэл хэдий чухал ч энэ бүхнийг бүрдүүлэхэд байгууллагаас багагүй хөрөнгө, цаг шаардагдах бөгөөд энэ бүх цаг зав хөрөнгөө үндсэн бизнестээ зарцуулах нөөц бололцооноосоо хумсалж байдаг учир энэ нь таны амжилтаас хойш нь татаж байгаа хэрэг.

Сүлжээний уламжлалт шийдэлд бизнес эрхлэгчид төрөл бүрийн үйлдвэрлэгч брэндийн тоног төхөөрөмж, програм хангамжуудыг цуглуулж ашигласнаар тэдгээр нь хоорондоо зохицож ажиллахгүй байх, нийлүүлэгчдийн зүгээс техникийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлж чадахгүй хариуцлагаас зугтаах гэх мэт асуудлууд тулгарснаар ихээхэн хэмжээний алдагдалд орох эрсдэлтэй. Хошин маягаар зүйрлэвэл Ламборжини мотортой, жипний дугуйтай хэзээ ч салаад уначихаж магадгүй Эксел унаад замын хөдөлгөөнд оролцож байгаатай адил.

Харин Mogul Box үйлчилгээг сонгосноор таны мэдээллийн технологийн бүхий л хэрэгцээ шаардлагыг хангасан үйлчилгээг авч үндсэн бизнестээ бүхий л нөөц бололцоогоо зориулах боломжийг танд өгнө. Mogul Box нь мэдээллийн технологийн клауд болон уламжлалт технологийн хосолмол Гибрид клауд (Hybrid Cloud) шийдэлд суурилсан  үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээнд мэдээлэл боловсруулах, хадгалах, дамжуулах, хамгаалах шийдлүүдийг тэдгээртэй хослон ажиллах програм хангамжтай хамтад нь хүргэж, мэргэжлийн дэмжлэг, үйлчилгээгээр тасралтгүй хангах цогц шийдлүүд багтана.

Mogul Box хайрцаг нь дотроо байгууллагын бүхий л шаардлагыг хангах хоорондоо зохицон ажиллахаар тохируулсан төхөөрөмж болон програмуудыг агуулахын зэрэгцээ мэдээллийн технологийн өндөр мэргэшсэн баг тэдгээрийн ажиллагаанд тасралтгүй хяналт тавьж шаардлагатай техникийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлдэг учир танд үндсэн бизнестээ бүх анхаарлаа төвлөрүүлэх боломж олгоно.

 Mogul Box-ын давуу талууд:

  • Мэдээллийн технологийн дэд бүтэц, програм хангамжийг багтаасан цогц шийдэл
  • Залгаад ашиглахад бэлэн урьдчилан инженерчилсэн систем
  • Mogul Box-т агуулагдах төхөөрөмж, програм хангамжуудыг хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн сонгох боломж
  • Програм хангамж, тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагааг алсаас хянах, засвар үйлчилгээг үзүүлэх 24/7 мэргэшсэн үйлчилгээ
  • Мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг дээд зэргээр хангах орчин үеийн хамгаалалтын шийдэл
  • Оффисын аль ч хэсэгт байрлуулж болох авсаархан, дуу чимээгүй намсгагчтай шийдэл
  • Төлбөрийн уян хатан нөхцөл
  • Шинэ үеийн МТ менежментийн арга барил, автоматжуулалтын хэрэгслүүдийг ашиглаж өрсөлдөх давуу тал бий болгох
  • Нэг удаагийн өндөр хөрөнгө оруулалт шаардахгүйгээр мэдээллийн технологийн дэд бүтцээ бий болгох, зардал болон цаг хугацаагаа хэмнэх
  • Мэргэшсэн инженерийн багийн v3 стандартад суурилсан мэргэжлийн техникийн, туслалцаа үйлчилгээ
  • Албан ёсны лиценз бүхий програм хангамж ашиглах
  • Клауд технологиор дамжуулан таны сонгосон бизнесийн болон ERP системүүд автоматаар хамгийн сүүлийн шинэчлэлт хийгдэх боломж
  • Бизнес интелиженс буюу байгууллагынхаа мэдээлэл дээр дүн шинжилгээ хийж, оновчтой шийдвэр гаргах

Mogul Box хэрхэн ажилладаг вэ?

Та байгууллагынхаа онцлог хэрэгцээнд нийцүүлэн сервер, сторэйж, програм хангамж, нэмэлт төхөөрөмжүүдээ хүссэнээрээ сонгоорой. Мэргэжлийн инженерүүд төхөөрөмжийн нарийвчилсан тохиргоо, инженерчлэлийг танд зориулан хийж өгөх болно.  Ингээд таны хэрэгцээт IT шийдлүүд нэгэн хайрцагт багтан Mogul Box нэртэйгээр танд хүрнэ. Mogul Box-г сүлжээндээ холбоход бүх системүүд шууд ажиллах бөгөөд түүнд зориулж тусдаа өрөө, орчин нөхцөл бэлдэх шаардлагагүй. Оффисын аль ч хэсэгтээ байрлуулж болно. Байгууллагын тань тавилга, интериортой сайхан зохицох Mogul Box өөртөө хөргөлт, агааржуулалтын систем, дуу чимээ шингээгчийг давхар багтаасан байдаг.

Танай байгууллагад IT инженер байхгүй бол Mogul Box-ын тасралтгүй ажиллагааг хэрхэн хангах вэ?

Mogul Box-той боллоо гээд инженер шинээр ажилд авах шаардлагагүй. Mogul Box-ын тасралтгүй найдвартай ажиллагааг Ай Ти Зон компанийн мэргэшсэн инженерийн багаас 100% хариуцан ажиллах болно. Mogul Box-т суурилагдсан програм хангамж, төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тусгай параметр, үзүүлэлтээр алсаас хянаж урьдчилан сэргийлдэг ба шаардлагатай техник туслалцаа үйлчилгээг газар дээр нь очиж үзүүлэх болно.   

Байгууллагын мэдээллийн нууцлал, аюулгүй байдал хэрхэн хамгаалагдах вэ?

Mogul Box нь дэлхийн #1 Fortinet-ийн сүлжээний хамгаалалтын тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон учир бүх мэдээлэл тань гадны халдлагаас бүрэн хамгаалагдан encrypt хийж хадгалдаг. Мөн Ай Ти Зон компанийн инженерүүд Encrypted VPN-ээр дамжуулан зөвхөн заагдсан тусгай үзүүлэлтийг алсаас хянах болно. Таны мэдээлэл бүрэн нууцлагдсан байх бөгөөд зөвшөөрөлгүйгээр ямар ч этгээд гадна болон дотроос хандах боломжгүй. Мөн түүнчлэн та хүсвэл Гал, ус, гэнэтийн давагдашгүй хүчин зүйлсээс давхар хамгаалагдах Disaster Recovery буюу Мэдээллийн нөөцлөлтийн үйлчилгээг нэмэлтээр авах боломжтой. 

Бидний мэдээллийн технологийн хэрэглээ жилээс жилд өссөөр л байна. Ирээдүйд хэрэглээ өргөжихөөр яах билээ. Дахиад нэмж Mogul Box авах хэрэгтэй болох уу?

Та одоо байгаа Mogul Box дээрээ нэмэлт өргөтгөлүүдээ хийх бүрэн боломжтой. Mogul Box нь хэмжээнээсээ хамааран 4 сервер, 8 свич хүртэл нэмж холбох боломжтой.  Мөн та клауд технологиор дамжуулан өөрийн хэрэглэж буй програм хангамж, лицензүүдээ өргөтгөх, сунгах эсвэл хүссэн үедээ цуцлах бүрэн боломжтой. Ай Ти Зоны мэргэжлийн инженерийн баг таны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн төхөөрөмжийн өргөтгөл, нэмэлтүүдийг шуурхай хийж гүйцэтгэхэд хэзээд бэлэн.

Могул бокс-Амжилтанд залгагд

Б.Нямцэрэн

Нийтэлсэн: Б.Нямцэрэн

Програм хангамжийн газрын дарга