Мэдээллийн технологийн блог, нийтлэл

Мэдээллийн технологийн шилдэг мэргэжилтнүүдийн зөвлөгөө, нийтлэлүүд.

Mobile enterprise-ийн эрин үе

February.06.2017

 

Mobile Enterprise.png

Хүн бүр тэр ч байтугай хүүхэд бүр ухаалаг гар утас хэрэглэх болсон өнөө үед бизнесийн байгууллагууд ч ухаалаг, хөдөлгөөнт төхөөрөмжийн хөгжлөөс хоцрох учиргүй. Тиймдээ ч бизнесийн байгууллагууд ухаалаг төхөөрөмжийн хэрэглээгээ эрчимтэйгээр нэмэгдүүлж үр шимийг нь хүртэх болсноор  “Mobile Enterprise” буюу Мобайл байгууллага хэмээх ойлголт бий болж түүнийг дагалдан байгууллагууд ажилчдаа өөрсдийн ухаалаг төхөөрөмжөө өдөр тутмын ажилдаа ашиглахыг урамшуулан BYOD( Bring Your Own Device) гэх ойлголт ч эрчимтэй дэлгэрчээ.


“Мобайл байгууллага гэдэг нь бизнесийн нэн чухал үйл ажиллагаа, шийдвэр гаргах шат дамжлагадаа ухаалаг
төхөөрөмжийн хэрэглээг нэвтрүүлэн ашиглаж буй байгууллагыг тодорхойлох хэллэг юм”


Олон улсын бизнес шинжээчдийн дүгнэж буйгаар Мобайл байгууллагын шийдэл дэлхий нийтэд түгснээр бизнесийн
салбарт 1990-ээд онд интернетийн хэрэглээ дэлгэрсэнтэй адил томоохон өөрчлөлтийг авчирна гэжээ (Gartner 2015). Өнөөдөр дэлхий даяар 3 тэрбум гаруй хүн ямар нэгэн байдлаар ажил хөдөлмөр эрхэлж байгаагаас 20 хувь нь ямар нэгэн байдлаар технологийн дэвшлийг үр дүнтэйгээр ашиглаж байна. Харин үлдсэн 80 хувь нь технологийн дэвшлийг хүлээн авахад бэлэн нээлттэй зах зээл юм. Хэрэв танай байгууллага үлдсэн хэсэгт нь багтаж байгаа бол мобайл байгууллагын шийдэл эрэлхийлэх цаг нь нэгэнт болжээ.

Mobile Enterprise2.png

Д. Батхаан

Нийтэлсэн: Д. Батхаан