Харилцагчтай түншлэх систем

Green CRM. Харилцагчид төвлөрсөн процессыг автоматжуулав

Маркетинг, борлуулалт, үйлчилгээний эргэх хүрдийг бэхжүүлэн, хурдасгах, харилцагч төвтэй стратегийг хэрэгжүүлэх үндсэн багаж. Сэтгэл ханамжтай, лоялти харилцагчийг бий болгоход зориулагдав.

Демо турших

Green CRM гэж юу вэ?

"Дижитал шилжилтийн өнөө үед маркетингийн технологиудыг оновчтой ашиглан хэрэглэгчээ мэдэрч, хэрэглэгчтэйгээ урт хугацаанд харилцан үр ашигтай харилцааг тогтоон барих бодлогыг CRM системгүйгээр хэрэгжүүлэх боломжгүй юм.

Green CRM систем нь борлуулалтын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, харилцагчийн төвлөрсөн мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд шаардлагатай мэдээллийг бий болгох, хэрэглэгчийн үйлчилгээг зохион байгуулах зэрэг өдөр тутмын бизнес процессыг автоматжуулах, мэдээллийн нэгдсэн урсгалыг төвлөрүүлэх, гүйцэтгэх удирдлагыг бодит тайлан, мэдээллээр шуурхай хангах, бодит өгөгдөлд суурилсан оновчтой шийдвэр гаргалтыг дэмжих систем юм. "

Яагаад Green CRM гэж?

"Green CRM нь борлуулалтын өсөлтийг дэмжинэ. Идэвхжүүлэлт, урамшууллын бодлогыг борлуулалтаа өсгөх зорилгоор харилцагчийн сегмент, бэлтгэн нийлүүлэгч, бүтээгдэхүүн үйлчилгээний хувилбар зэрэг бусад олон хүчин зүйлсээс хамааруулан тодорхойлдог. Мөн бодлого нь цаг үеийн шинжтэй хувьсан өөрчлөгдөж байдаг. Гэвч үүнийг бодитоогоор хэрэгжүүлэхэд хяналт зөвшөөрөл олгох шат дамжлагаас хамаарч борлуулалтын цикл удаашрах, ""удаан"" үйлчилж хэрэглэгч бухимдах, санамсаргүй алдаанаас үүдсэн байгууллагад эсвэл аль нэг талд хохиролтой хэлцэл хийгдэх зэрэг асуудал ихээхэн гардаг.

Green CRM систем нь борлуулалтын сэжим бий болсон цагаас эхлэн, харилцагч бүтээгдэхүүн хүлээн авах хүртэлх туулах замыг автоматжуулснаар, борлуулалтын циклийг хурдасгадаг."

shape

ХАМГИЙН ҮНЭТ БАЯЛАГ ХАРИЛЦАГЧИЙН ТӨВЛӨРСӨН МЭДЭЭЛЭЛ

Стратегиа томъёолон шийдвэр гаргахад бодит тоон мэдээлэлд суурилсан судалгаа, шинжилгээ чухал. CRM нэвтрээгүй байгууллагад хэрэглэгч байгууллага хоёрын харилцааны түүх, хэрэглэгчийн хувьсан өөрчлөгдөж буй хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон мэдээлэл нь ""агаарт"" эсвэл бүх шатны ажиллагсдын уураг тархинд, бүтэцлэгдээгүй эмх цэгцгүйгээр оршин байдаг. Иймд оновчтой бүтэцлэгдсэн, төвлөрсөн, ""баталгаатай мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах"" боломжийг Green CRM систем танд олгоно. Green CRM нэвтрүүлэх нь таны харилцагчтайгаа хамт туулах урт хугацааны амжилтад хүрэх аялалд оруулж буй хөрөнгө оруулалт юм. 

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙГ ӨСГӨХ ХЭРЭГСЭЛ

Хэрэглэгчдийн 26% нь бүтээгдэхүүн үйлчилгээний өндөр үнээс, 74% нь үйлчилгээнээс авах сэтгэл ханамжгүйгээс шалтгаалж сонголтоо өөрчилдөг. Хэрэглэгчийн гомдол, хүсэлтийг шуурхай шийдвэрлэж сэтгэлд нийцсэн үйлчилгээг үзүүлж гомдлын удирдлагыг хэрэгжүүлэхэд Green CRM систем тусална.

API ИНТЕГРАЦИ

CRM системгүйгээр нь мартекийг хэрэгжүүлэх боломжгүй юм. Нөгөө талаас бизнест мартекийн оновчтой загвар бүтээхэд CRM систем нь маркетингийн орчин үеийн технологиудтай холбогдсон байх шаардлагатай. Манай хэрэглэгч байгууллагууд HubSpot болон бусад аналитик хэрэгслүүд /Google analytics, DataBox, Tableau BI/- ийг Green CRM системтэй холбон ашигласнаар бизнестээ илүү үр өгөөжийг бусдаас түрүүлж авч байна. 

Green CRM системийн үндсэн функцүүд

icon-1

Харилцагч

Харилцагчийн харилцааны бүхий л төвлөрсөн түүхэн мэдээллийн сан бий болно. Үүний үр дүнд харилцагчийн лоялти стратеги тодорхойлоход шаардлагатай суурь мэдээлэл бүрдэнэ.

icon-2

Борлуулалтын сэжим

Харилцагчдын бүтээгдэхүүн, үйлчилгээ авах эрэлт хэрэгцээг гуравдагч /HubSpot/ системүүдээс татаж, маркетингийн компанит ажлын үр дүнг үнэлэхээс эхлэн борлуулалтын бодит таамаглал гаргах боломжийг олгоно.

icon-3

Санал гомдол

Санал гомдлын менежмент хэрэгжүүлэхэд зориулагдсан бөгөөд харилцагчийн хүсэл шаардлагыг сонсож мэдрэх, сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд танд тусална.

icon-4

Үнийн санал

Харилцагчид илгээсэн үнийн санал, урамшууллын түүхэн мэдээлэл хөтлөглөнө.

icon-5

Захиалга, хүргэлт

Харилцагчийн худалдан авалт, бүтээгдэхүүн үйлчилгээний захиалга, хүргэлтийн явц хөтлөгдөнө. Санхүүгийн системд авлага бүртгэгдэнэ. Байгууллагын хянах шат дамжлага, сануулга мэдээлэлтэй бөгөөд борлуулалтын ажлын урсгалыг хурдасгана. 

icon-6

Нэхэмжлэх

Харилцагчийд борлуулсан бараа, үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг тооцоолон гаргах, имэйлээр илгээх, санхүүгийн системд на. Борлуулалтын ажилтны цагийг хэмнэж, санамсаргүй алдаа гаргах эрсдэлийг бууруулна. 

icon-7

Үйлчилгээ

Харилцагчдад санал болгож буй үйлчилгээг алдаа доголдолгүй шуурхай үзүүлэхэд зориулагдсан. Харилцагчийн түүхэн мэдээлэл нь чанартай үйлчилгээ үзүүлэх боломжийг олгоно.

Green CRM системийн төрлүүд

Энэ бол энгийн нэг програм биш Хүний нөөцийн менежментийн тэргүүн туршлага, ноухау.

On-Premise - Green CRM систем

Системийг өөрийн бизнес процест тохируулан нутагшуулан ашиглах боломжтой. - Групп болон томоохон хэмжээний байгууллагуудад илүү тохиромжтой - Хэрэглэгч өөрийн сервер дээр систем суурилуулж, серверийн хэвийн ажиллагааг хариуцна "
Зөвлөхтэй холбогдох

SaaS - Green CRM систем

Системийг өөрийн бизнес процест нутагшуулан тохируулж ашиглах боломжтой бөгөөд мэргэжлийн технологийн баг сервер, системийн хэвийн ажиллагааг хариуцна.

Жижиг, дунд хэмжээний байгууллагуудад тохиромжтой

Сар бүрийн тогтмол төлбөрийн нөхцөлтэй

Анхны хөрөнгө оруулалт харьцангуй бага

Админы оролцоог 100% бууруулна

Интернэт сүлжээнд ажиллана

Сервер тоног төхөөрөмжийн нэмэлт зардалгүй

Мэдээллийн нууцлал, аюулгүй байдал дэлхийн #1 Oracle -н технологиор хангагдсан.

Үнийн мэдээлэл авах

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ

GreenHRM-ийн системийн дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

Утас: (976) 7731-2424, 7702-4040

Имэйл: crm@itzone.mn, sales@digitalworks.mn

Веб хуудас: www.itzone.mn, www.digitalworks.mn