Гэрээний удирдлагын систем

Green Contract. Хэлцлийг хурдасгаж, хяналтыг хялбаршуулна.

Таны бизнесийн эрх зүйн харилцаанд үүсэж болох эрсдэлийг бууруулах, итгэлцэл, шударга ёс, хариуцлагыг дэмжих соёлыг төлөвшүүлэхэд тань Green Contract системийг зориулан бүтээв.

Демо турших

Green Contract гэж юу вэ?

Таны бизнесийн эрх зүйн харилцаанд үүсэж болох эрсдэлийг бууруулах, итгэлцэл, шударга"Байгууллагын урт удаан хугацаанд оршин тогтнож, тогтвортой өсөх үндсэн нөхцөл нь хэрэглэгч, бэлтгэн нийлүүлэгч, эрх зүйн харилцааны бүхий л хамааралтай талуудын итгэлцэл юм. Итгэлцлийг баталгаажуулагч ""Гэрээ"" -ний төсөл төлөвлөх, батлах, тохиролцсон нөхцөлүүдээ товлосон хугацаандаа гүйцэтгэж, хуваарийн дагуу төлбөр, тооцоогоо нийлдэг байх чадамжийг тань нэмэгдүүлэх гэрээний удирдлагын системийг танилцуулж байна.

Green Contract гэрээний удирдлагын систем нь байгууллагын бизнесийн эрх зүйн харилцаан дахь бүхий л төрлийн гэрээний төсөл төлөвлөлт, хяналт, хэрэгжилт, гэрээний үүргийн гүйцэтгэлийн сануулга, тайлан, төлбөрийн хуваарь, өглөг, авлагыг тооцоолох процессыг автоматжуулсан систем юм.

Гэрээний төсөл боловсруулахаас эхлээд гэрээний өөрчлөлтийн санал, оруулсан өөрчлөлт бүр хөтлөгдөж, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хянах, зөвшөөрөх, батлах зэрэг шийдвэр гаргалтын хурдыг нэмэгдүүлнэ. Түүнчлэн компанийн хамжээнд төвлөрсөн, бүтэцлэгдсэн гэрээний мэдээлэлд суурилан төлбөрийн өглөг, авлагын хуваарийн тайлан зэргийг автоматаар тохируулах боломжтой. Green Contract нь бие даан ажиллах боломжтой төдийгүй Green ERP байгууллагын нөөц төлөвлөлтийн системийн дэд систем болох санхүү, нийлүүлэлт хангамж, харилцагчтай түншлэх системтэй төгс хослон ажилладаг." ёс, хариуцлагыг дэмжих соёлыг төлөвшүүлэхэд тань Green Contract системийг зориулан бүтээв.

shape

ЭРСДЭЛ БУУРУУЛНА

Гэрээний дуусах огноо, төлбөрийн биелэлтийн хугацаа хоцролтыг урьтан автоматаар сануулна. Үүгээр гэрээний хугацаанаас хамаарч үүсч болох алдагдал, эрсдэлийг бууруулна. Батлагдсан загвараас зөрүүтэй боловсруулсан гэрээний зүйл, заалтын өөрчлөлтийг систем автоматаар тодорхойлж мэдэгдэн санамсаргүй алдаа гарах эрсдэлийг бууруулна.

БҮТЭЭМЖ ӨСГӨНӨ

Батлагдсан загвараар гэрээ боловсруулахад зарцуулах хугацааг 50% хэмнэнэ. Мөн гэрээг хянаж батлах эрх бүхий ажиллагсдын шийдвэр, мэдээллийн урсгал гар утасны програмаар хөтлөгдөн явагдана. Энэ нь байгууллагын дотоод хяналт, шийдвэр гаргалтын хурдыг технологийн шийдлээр өсгөн, гэрээ хэлцэл хийх хурдыг нэмэгдүүлж өрсөлдөх чадварыг тань дэмжинэ.

МӨНГӨН ХӨРӨНГИЙН МЕНЕЖМЕНТИЙГ ДЭМЖИНЭ

Гэрээний төлбөрийн өглөг, авлагын хуваарийн графикийг тодорхойлж гаргана. Үүгээр байгууллагын хэмжээнд мөнгөн урсгалыг хянах, төлөвлөх, шийдвэр гаргах мэдээллийг боловсруулах ажлыг хялбаршуулна.

Green Contract системийн үндсэн функцүүд

icon-1

Гэрээ боловсруулалт

- Гэрээг төрөл, ангилал, зэрэглэлээр ялган бүртгэх
- Автомат дугаарлалт
- Батлагдсан жишиг загвараас гэрээ үүсгэх
- Өөрчлөлтийн хувилбар хөтлөгдөх, зөрүүг автоматаар тодорхойлох боломжтой. 

icon-2

Төвлөрсөн мэдээлэл, нэгдсэн удирдлага

Гэрээт төлбөр, авлагын санхүүгийн нэгдсэн мэдээлэлд суурилж, мөнгөн хөрөнгөө удирдах, худалдан авалт, үйлдвэрлэл, борлуулалтын зэрэг бусад үйл ажиллагааны төлөвлөлтүүдийг нягт уялдуулах гаргах боломжийг олгоно.

icon-3

Гэрээ батлах

Байгуулллагын мэдээллийн нууцлал, аюулгүй байдлын бодлогын дагуу харилцагч, гэрээний мэдээлэлд хандах эрхийн уян хатан тохиргоог тохируулах боломжтой бөгөөд вэб систем, имэйл зөвшөөрлийн боломж болон мобайл системүүдээр гэрээг хянах, батлах, цуцлах боломжтой.

icon-4

Санамж

- Бүхий л төрлийн санамжийг дүрмийн дагуу зохион байгуулах
- Гар утасны серверт тохируулж мессежээр санамж илгээх боломжтой.

icon-5

Хөнгөлөлт хангамж модуль

- Гэрээний хүчин төгөлдөр эх хувийг сканердан санд хадгалах
- Нэгдсэн сангаас хурдан шуурхай хайлт хийх
- Баримт бичигт хандах эрхийг уян хатан тохируулж, нууцлалын өндөр түвшинд хадгалах боломжтой. 

icon-6

Гэрээний төлбөрийн хуваарь

Гэрээний хугацаа, төлбөрийн хуваарь, алданги тооцоолж, харгалзах тайлан мэдээлэл нь таны ажлыг хөнгөвчилнө.

Green HRM системийн төрлүүд

Энэ бол энгийн нэг програм биш Хүний нөөцийн менежментийн тэргүүн туршлага, ноухау.

On-Premise - Green HRM систем

Системийг өөрийн бизнес процест тохируулан нутагшуулан ашиглах боломжтой.

Групп болон томоохон хэмжээний байгууллагуудад илүү тохиромжтой

Хэрэглэгч өөрийн сервер дээр систем суурилуулж, серверийн хэвийн ажиллагааг хариуцна.

Зөвлөхтэй холбогдох

SaaS - Green HRM систем

Хүний нөөцийн системийг өөрийн бизнес процест нутагшуулан тохируулж ашиглах боломжтой бөгөөд мэргэжлийн технологийн баг сервер, системийн хэвийн ажиллагааг хариуцна.

Жижиг, дунд хэмжээний байгууллагуудад тохиромжтой

Сар бүрийн тогтмол төлбөрийн нөхцөлтэй

Анхны хөрөнгө оруулалт харьцангуй бага

Админы оролцоог 100% бууруулна

Интернэт сүлжээнд ажиллана

Сервер тоног төхөөрөмжийн нэмэлт зардалгүй

Мэдээллийн нууцлал, аюулгүй байдал дэлхийн #1 Oracle -н технологиор хангагдсан.

Үнийн мэдээлэл авах

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ

GreenHRM-ийн системийн дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

Утас: (976) 7731-2424, 7702-4040

Имэйл: crm@itzone.mn, sales@digitalworks.mn

Веб хуудас: www.itzone.mn, www.digitalworks.mn