Бизнесийн амжилтын үндэс болсон хүний нөөцийг мэргэшүүлэн чадваржуулах, сэтгэл ханамжтай ажилтнуудыг төлөвшүүлэн удирдахад хүний нөөцийн бодлогын зорилго оршдог. Гэтэл “Хүний нөөцийн менежерүүдийн нийт ажлын 85% нь бичиг цаасны ажилд зарцуулагддаг” гэсэн судалгааны үр дүн байна.
Энэ бол хүний нөөцийн үйл ажиллагаанд оновчтой автоматжуулалт нэвтрээгүйгээс менежерүүд шаардлагатай мэдээ, тайлан нэгтгэхийн тулд механик, гар ажлуудад хамаг цагаа зарцуулсаар байгаа бодит үнэн юм. Тэгвэл “бичиг цаас”-д бус "хүндээ", хүний нөөцийн зөв бодлого, түүний хэрэгжүүлэлтэд цагаа түлхүү зарцуулах боломжийг "Green HRM" Хүний нөөцийн удирдлагын систем олгох болно.
Green HRM нь хүний нөөцийн менежментийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх бизнес процессыг автоматжуулах, ажилтнуудын мэдээллийн нэгдсэн урсгалыг төвлөрүүлэх, гүйцэтгэх удирдлагыг бодит тайлан, мэдээллээр шуурхай хангах, бодит өгөгдөлд суурилсан оновчтой шийдвэр гаргалтыг дэмжих систем юм.
Амжилтаараа тэргүүлэгч Монголын топ байгууллага болон үндэстэн дамнасан корпорациуд бизнесийнхээ амжилтыг хурдасгагчаар Green HRM системийг тодорхойлж, биднийг сонгон, итгэж түншилсээр байна. Учир нь Green HRM нь хүний нөөцийн систем нь байгууллагын бүх түвшний удирдлага, хүний нөөц, ажилтан, ажил горилогчид зэрэг олон түвшинд ашиглагдаж, өдөр тутмын бизнес процесс автоматжуулалтаас эхлээд урт хугацааны стратегийн шийдвэр гаргалтыг бодит тоон мэдээллээр хангаж, бодит үнэ цэнээ өгсөөр байна.
Green HRM нь Байгууллагын хэмжээнд нийт ажиллагсдын хөдөлмөрийн харилцааг нэгдсэн урсгалд холбож, холбогдох процесс, ажилбаруудыг бүрэн автоматжуулсан. Ажилтан бүрийг ажилд орсноос нь эхлээд ажилласан цаг, гүйцэтгэл, карьер, цалин, хангамж, сургалт хөгжил, холбогдох тушаал, шийдвэр, хөдөлмөрийн гэрээний бүхий л мэдээлэл нэгдсэн баазад бүртгэгдэнэ. Өгөгдлийн сангаас хүссэн тайлан, нэгтгэл хормын төдийд л боловсруулагдана.
Green HRM -ын мобайл аппликэйшнд ажилтан өөрийн эрхээр хандан хувийн мэдээллээ шинэчлэх, ирцийн хүсэлт, ээлжийн амралт, томилолтын хүсэлтээ үүсгэх, хүний нөөцийн нэгж, гүйцэтгэх удирдлагадаа санал хүсэлтээ шууд илгээх боломжтой. Түүнчлэн сар бүрийн цалин бодолтын задаргаа, гүйцэтгэлийн үнэлгээ болон ирцийн хүсэлтийн зөвшөөрөгдсөн байдал зэрэг мэдэгдлүүдийг системээс Ажилтанд шуурхай илгээгддэг."
GreenHRM нь хүний нөөцийн нэгтгэлийг гол үзүүлэлтүүд дээр тохируулж, Real-Time хянах боломж бүхий удирдлагын дашбоартой байдаг. Мөн GreenHRМ системийн бүтэцлэгдсэн өгөгдлөө Tablea BI, Power BI зэрэг бизнес аналитик програмтай холбон ""Хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн"", ""Ажилтны цаг ашиглалт, бүтээмж"", ""Гүйцэтгэл үнэлгээ"", ""Цалин, урамшуулал"" гээд хүссэн тайлан нэгтгэлээ real-time харах боломжтой болдог."
Ажилтан, ажил горилогч, дадлагын оюутны үндсэн бүртгэлээр төвлөрсөн мэдээллийн сан үүсэж, байгууллагын хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдүүлнэ.
Байгууллагын бүтэц, Ажлын байр, хуульд нийцсэн гэрээ, тушаал, Тодорхойлолт гаргах, Ээлжийн амралтын хүсэлт, зөвшөөрөл, тооцооллыг хийх боломжтой.
Ажилтан болон менежер хүссэн үедээ дурын төхөөрөмжөөс хялбархан өөрт хамааралтай мэдээллүүдийг авах, чөлөө зөвшөөрөл, сургалт, хувийн хөгжил төлөвлөх, ур чадвар болон гүйцэтгэлээ үнэлэх, цаг ашиглалт, хөнгөлөлт хангамж, цалингийн мэдээлэл лавлах боломжтой.
Цаг бүртгэлийн төхөөрөмжтэй холбогдон ажиллахаас гадна чөлөө, зөвшөөрлийн процесс автоматжина. Уян хатан цагийн менежментийг хэрэгжүүлэх боломжтой.
Хөнгөлөлт, хангамжийг ажлын байрны онцлогт уялдуулан уян хатан тохируулах боломжийг автоматжуулсан. Тус систем нь цалин бодолтын системтэй автоматаар холбогддог. Группын хэмжээн нэгтгэгдэх боломжтой.
Ажилтны чадавх, потенциалд тулгуурлан карьерийн замналыг тодорхойлж, өсөх ирээдүйтэй ажилтан, орлон залгамжлах төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжтой.
Ажилтан гар утаснаасаа мобайлаар чөлөө зөвшөөрлийн хүсэлт илгээж, удирдлага батлах, ирцийн мэдээллээ хянаж лавлах боломжтой.
Ажилтны хувийн хөгжлийн төлөвлөгөө, ур чадварын үнэлгээ, хүсэл сонирхол зэрэг хэрэгцээнээс автоматаар татагдан сургалтын төлөвлөлт үүснэ. Сургалтад хамрагдагсдын түүхэн мэдээлэл үүсэж, харгалзах тайлан судалгаа гаргах суурь боломж бүрдэнэ. Групп компанийн хэмжээнд нэгтгэгдэнэ.
Ур чадварын үнэлгээ, ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, KPI загварыг автоматжуулсан. Энэ нь ур чадвар, ажлын гүйцэтгэлийн харьцаанд тулгуурласан хүний нөөцийн стратегийг тодорхойлох үндэс суурь бүрдэнэ.
Ажилтантай холбоотой тушаал, хөнгөлөлт хангамжийн бүртгэл, ажил эрхэлт зэрэг мэдээлэл татагдаж цалин бодолт автоматжсан. Татвар, нийгмийн даатгалын тайлан шууд гарна.
Хүний нөөцийн бодит баталгаатай мэдээлэлд үндэслэн оновчтой шийдвэр гаргах боломжийг тайлангийн модуль хангана.
Энэ бол энгийн нэг програм биш Хүний нөөцийн менежментийн тэргүүн туршлага, ноухау.
Жижиг, дунд хэмжээний байгууллагуудад тохиромжтой
Сар бүрийн тогтмол төлбөрийн нөхцөлтэй
Анхны хөрөнгө оруулалт харьцангуй бага
Админы оролцоог 100% бууруулна
Интернэт сүлжээнд ажиллана
Сервер тоног төхөөрөмжийн нэмэлт зардалгүй
Мэдээллийн нууцлал, аюулгүй байдал дэлхийн #1 Oracle -н технологиор хангагдсан.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ
GreenHRM-ийн системийн дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
Утас: (976) 7731-2424, 7702-4040
Имэйл: crm@itzone.mn, sales@digitalworks.mn
Веб хуудас: www.itzone.mn, www.digitalworks.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, TV5 байр, 6-р давхар
Борлуулалтын дараах ашиглалтын үйлчилгээ
Data-as-a-Service
Админ үйлчилгээ
Олон улсын байгууллага
Төрийн байгууллага
Мэдээллийн технологи
Банк, санхүү
Харилцаа холбоо
Боловсрол
Үйлдвэр
Худалдаа
Үйлчилгээ
Уул уурхай
Барилга
Компанийн тухай
Хамтрагч, түнш Ажлын байр
Шинэ мэдээлэл
Мэдлэгийн сан
Санал хүсэлт
Холбоо барих