Дижитал воркс нь 2018 онд байгуулагдсан Ай Ти Зон компанийн охин компани бөгөөд Green ERP төслийг 2010 оноос эхлэн хөгжүүлж ирсэн 30 гаруй програмын инженерүүд бүрдсэн мэргэшсэн хамт олон. Green ERP системийг тасралтгүй хөгжүүлсээр эдүгээ гадны болон Монголын топ 150 гаруй байгууллагуудад нэвтрүүлж, борлуулалтын дараах үйлчилгээгээр ханган ажиллаж байна. www.itzone.mn холбоосоор манай групп компанийн дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Дэлхий ертөнц хурдтай өөрчлөгдөж, цахим хувьсгал өрнөж буй энэ эрин үед технологид суурилсан амжилтын гол чиглүүлэгч түнш нь байх үнэтэй хариуцлагатай үйлсэд бид бүхий л хүчээ зориулан ажиллах болно. Харилцагч та бүхэнтэйгээ хамтран бүтээсэн Green ERP систем маань Бүтээмжийг өсгөх, Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтын соёлыг бий болгох чиглэлд гол хөгжүүлэлтээ хийж байна.
"Бид харилцагч бүрийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн, бодит үнэ цэнэ бий болгох програм хангамж, үйлчилгээг хүргэдэг, амжилтыг нь хурдасгагч итгэлт түнш нь байна. "
Олон улсад танигдсан програм хангамжийг бүтээнэ
- ӨНДӨР ЧАДВАР
- ӨӨДРӨГ ХАНДЛАГА
- ӨРНҮҮН ЭРМЭЛЗЭЛ
- Нийгмийн хариуцлагатай байдал
- Оюуны өмчийг ямагт дээдлэх
- Авилгагүй үйл ажиллагаа
- Бүх түвшинд WIN-WIN-WIN харилцан ашигтай хамтын ажиллагаа
Эрхэм хүндэт харилцагчид, хамтрагчид, анд найз нараа,
Анх 2010 онд байгууллагын нөөц төлөвлөлтийн цогц систем Green ERP-г бүтээхээр Ай Ти Зон компанийн хэлтэс болон байгуулагдаж байсан бол бид 2018 оны 4-р сараас бие дааж Дижитал воркс хэмээх Ай Ти Зон компанийн охин компани болон байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөг хүртэл үргэлж бидэнд итгэл хүлээлгэж, урам зориг өгч, хамтдаа хөгжин дэвшиж ирсэн та бүхэндээ чин сэтгэлийн халуун талархлаа илэрхийлье!
“Таны Амжилтыг Хурдасгах” эрхэм зорилгын дор нэгдсэн манай хамт олны өдөр тутмын үйл ажиллагаа нь бизнесийн програм хангамж ашиглан таны өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үйлчилгээг хурдан шуурхай, хүртээмжтэй, найдвартай байлгах, бүтээмжийг дээшлүүлэх, зардлыг бууруулах, үндсэн бизнестээ илүү анхаарал хандуулах боломжийг олгоход чиглэгддэг билээ. Бид энэхүү зорилгоо нэр төртэй биелүүлэхийн тулд харилцагчдынхаа хэрэгцээ шаардлага, тулгамдаж буй асуудал бүрийг анхааралтай сонсож, хамгийн зөв шийдлийг нь олж хүргэхийг эрмэлзэж, та бүхний өмнө хариуцлагатай, найдвартай түнш нь байхыг хичээн ажиллаж байна.
Бид та бүхний итгэлт түнш, найдвартай хамтрагч нь байхын тулд өөрсдийгөө байнга хөгжүүлж, дэлхий дахинаа шинэ тутам гарч буй технологийн шийдлүүдийг ашиглан өөрсдийн бүтээгдэхүүнээ боловсруулж, зах зээлд нэвтрүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээ байнга хөгжүүлж, сайжруулж та бүхэнд өгөх үнэ цэнийг улам нэмэгдүүлэхийн төлөө хичээн ажиллана гэдгээ үүгээр амлаж байна.
Инноваци, бизнес загварчлалын өрсөлдөөнт зах зээл рүү шилжиж буй энэ нийгэмд бизнесийн програм хангамжийн хэрэглээ, гүйцэтгэх үүрэг, хэрэглэгчдийн чиг хандлага урьд өмнөхөөсөө тэс өөр болжээ. Таны өсөн нэмэгдэж буй мэдээлэл, програм хангамжийн хэрэгцээ, шаардлага, хүлээлтэнд хүрч ажиллах өндөр мэргэжлийн ур чадвартай, туршлагатай, тогтвортой, урт хугацаанд хариуцлага хүлээж чадах, шинэ шинэлэг, нягт багийн ажиллагаатай, халуун дулаан, найрсаг үйлчилгээтэй Дижитал воркс компанийн хамт олон ямагт бэлэн байгааг дуулгахад таатай байна.
Та бүхний амжилтаар бидний амжилт хэмжигдэнэ. Сайн үйлс дэлгэрэх болтугай!
Тогтвортой оршин тогтнох нийлүүлэгч
Дижитал воркс ХХК нь Ай Ти Зон компанийн менежментийн дэмжлэгтэйгээр ажилладаг бөгөөд Green ERP төслийг 2010 оноос эхлэн хөгжүүлж ирсэн 30 гаруй програмын инженерүүд бүрдсэн мэргэшсэн хамт олон. Green ERP системийг тасралтгүй хөгжүүлсээр эдүгээ гадны болон Монголын топ 150 гаруй байгууллагуудад нэвтрүүлж, борлуулалтын дараах үйлчилгээгээр ханган ажиллаж байна.
Дижитал Воркс компани нь бизнесийн мэргэжлийн зөвлөх байгууллагуудтай хамтарч ажиллах нээлттэй бодлого баримталдаг бөгөөд Байгууллагын нөөц төлөвлөлтийн Green ERP цогц системийн нэвтрүүлэлтийн үйлчилгээг бөгөөд стратегийн түншлэгч Могул Консалтинг Сервис компаниар дамжуулан хүргэн ажиллаж байна. www.mogulconsulting.mn холбоосоор Могул Консалтинг Сервис компанийн дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Систем нэвтрүүлсэн харилцагч байгууллагуудад борлуулалтын дараах ашиглалтын үйлчилгээг үйлчилгээний инженерүүдийн мэргэшсэн баг SLA /Service Layer Agreement/ болон харилцагчийн сэтгэл ханамжийн судалгаагаар хэмжиж, дүгнэн ажилладаг. Мөн харилцагч байгууллагуудынхаа өөрчлөгдөн буй хэрэгцээ шаардлагыг мэдрэх, системийн хэрэглээнээс гарах үр ашиг, үнэ цэнийг өсгөх зорилгоор харилцагчидтай хамтран "Харилцагчийн амжилтын хөтөлбөр" тусгайлан хэрэгжүүлдэг.
Бид салбар салбарын шилдэг туршлага, хамгийн оновчтой процессийг системдээ нутагшуулан хөгжих бодлого баримталдаг. Эдүгээ томоохон групп байгууллагуудад систем нэвтрэхийн сацуу Green ERP систем зэрэгцэн хөгжсөөр ирсэн. Цаашид ч тухайн салбарт тэргүүн туршлага хуримтлуулсан байгууллагатай ямар ч хэлбэрээр хамтран ажиллахад үргэлж нээлттэй болно.
Компани хүмүүсээс бүрддэг. Эдгээр хүмүүс өөдрөг хандлага, өрнүүн эрмэлзэл, өндөр чадвар эзэмшсэн үед бизнест мөрөөдлийг бодит болгодог. Бизнес процесс автоматжуулалтын чиглэлээр олон жилийн туршлагатай мэргэшсэн ажиллагсдаас гадна чадварлаг, залуу эрч хүчтэй ажиллагсдыг эгнээндээ нэгтгэн төслийн удирдлагын сүүлийн үеийн арга хэрэгслийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилладаг.
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, TV5 байр, 6-р давхар
Борлуулалтын дараах ашиглалтын үйлчилгээ
Data-as-a-Service
Админ үйлчилгээ
Олон улсын байгууллага
Төрийн байгууллага
Мэдээллийн технологи
Банк, санхүү
Харилцаа холбоо
Боловсрол
Үйлдвэр
Худалдаа
Үйлчилгээ
Уул уурхай
Барилга
Компанийн тухай
Хамтрагч, түнш Ажлын байр
Шинэ мэдээлэл
Мэдлэгийн сан
Санал хүсэлт
Холбоо барих