Мэдээллийн технологийн блог, нийтлэл

Мэдээллийн технологийн шилдэг мэргэжилтнүүдийн зөвлөгөө, нийтлэлүүд.

BUSINESSINTELLIGENCE(BI) АШИГЛАХ 6 ШАЛТГААН

September.05.2016

bi-business-intelligence-ts-100646689-primary.idge_.jpg

АНУ-ын мэдээллийн технологийн судалгаа, шинжилгээний Гартнер фирмийн онцолсноор 2015 оны хамгийн түгээмэл хэрэглээний нэг нь “Эргэн тойронд ухаалаг мэдээлэл”, түүнийг боловсруулан гаргах боломжийг бүрдүүлдэг BI буюу BUSINESS INTELLIGENCE /Бизнесийн ухаалаг мэдээлэл/ технологийг энэ удаагийн дугаартаа онцолж байна. Бидний дунд Business Intelligence /BI/–ийн програмыг өндөр үнэтэй, нэвтрүүлэхэд нарийн төвөгтэй, зөвхөн их хэмжээний өгөгдөлтэй томоохон байгууллагууд ашигладаг гэсэн ташаа ойлголт байдаг. Тэгвэл өнөөдөр технологийн хурдацтай хөгжлийг даган BI програм нь өртөг багатай, ашиглахад илүү хялбар болсноор байгууллагын том, жижгээс үл хамааран өдөр тутамдаа ашигладаг хэрэгсэл боллоо.

1. “Business Intelligence” бүгдэд нээлттэй

Байгууллагын үйл ажиллагааны цар хүрээнээс үл хамааран бид өдөр тутамдаа зах зээл, хэрэглэгч, борлуулалт, санхүү, хүний нөөц гээд олон тооны мэдээллүүдийг хуримтуулсаар байдаг. BI нь тодорхой давтамжтайгаар хуримтлагдан, зохион байгуулалттайгаар хадгалагддаг мэдээллүүдэд автоматаар анализ, шинжилгээ хийхэд тусалдаг аналитикийн хэрэгсэл юм. BI-ийн тусламжтайгаар хэрэгцээт тайлангуудаа хялбар боловсруулах, борлуулалтын орлого, шинэ хэрэглэгчийн тоо, ашиг зэрэг бизнесийнхээ гол үр дүнгүүдийг тогтмол хянах хяналтын самбар /dashboard/ -тай болох боломж бүрддэг.

2. BI шийдэл нь нэвтрүүлэх болох ашиглахад илүү хялбар болсон 

Хэдхэн жилийн өмнө BI-ийн програм нь байгууллагад хэрэглэхэд нарийн төвөгтэй, тусгай тавигддаг шаардлагуудтай, мэдээллийн технологийн инженер, техникийн ажилтнууд л нэвтрүүлж, хянах бололцоотой байсан бол одоо ихэнхи “Business Intelligence” програм нь үүлэн тооцоололд суурилсан, ашиглахад хялбар, нэвтрүүлэхэд тусгай техник хангамж, шийдэл шаардагдахгүй болсон. Энгийн хялбар интерфэйс, төрөл бүрийн график дүрслэлүүдийн сонголт, эрх бүхий хүмүүст тайлагнах, түгээх хялбар процесс зэрэг нь хэн бүхнийг BI ашиглах боломжийг бүрдүүлж байна.

3. BI нь гадаад болон дотоод орчны мэдээллийг нэгтгэхэд тусална

Орчин үеийн BI нь Microsoft SQL, My SQL Oracle, IBM DB2 зэрэг бүх төрлийн дата баазаас гадна Excel, Word оффис програм, цаашлаад Google Analytic, XML, Google Cloud SQL зэрэг интернэт орчин дахь өгөгдлүүд дээр анализ хийх боломжийг бүрдүүлдэг болсон. Ингэснээр Business Intelligence нь зөвхөн тухайн компанийн өөрийн өгөгдлөөс гадна, эдийн засгийн болон нийгмийн хандлагын талаарх мэдээллийг цуглуулж, өөрийн компанийн
өгөгдөлтэй харьцуулан ажиллах боломжийг бий болгон, өмнө нь харж чадахгүй байсан зах зээлийн мөн чанар, хандлагыг ил болгоход тусалж байна.

4. BI - “Бодит зураглал”-ыг богино хугацаанд илрүүлнэ

Их хэмжээний өгөгдөл нь компаниудын хувьд BI програм хангамж нэвтрүүлэх гол шалтгаан болохгүй. Хамгийн гол нь эдгээр өгөгдлүүд дундаас бизнесийнхээ зайлшгүй хянаж, харж байх шаардлагтай амин чухал мэдээллүүдийг нэгтгэн нэг хяналтын самбар /dashboard/ дээр бизнесийнхээ бодитой зураглалыг харах боломжийг BI олгоно. Хэрвээ байгууллагын тань өгөгдлүүд зөв зохион байгуулалттай хадгалагддаг, байнгын өсөн нэмэгддэг бол BI нь бизнесийн зураглалыг тань таны дэлгэцэнд автоматаар өдөр бүр харуулах болно.

5. BI нь илүү хурдыг бий болгодог

Мэдээж хэрэг BI-ийн програм нь компаниудад боломж бололцоо олгож буй цорын ганц шийдэл биш. Гэхдээ BI ашигласнаар илүү үр дүнтэй, илүү хурдтай ажиллах боломж бий. Өөрөөр хэлбэл BI нь байгууллагад буй олон төрлийн програм хангамж, эх сурвалжуудаас бизнесийнхээ гол хэрэгцээт үзүүлэлтүүдийг нэгтгэн боловсруулахад цаг хугацаа алдахгүй, компанит ажлын үр дүнг бодитоор тооцох, цаашдын хандлагыг таамаглах, холбогдох хариу арга хэмжээг богино хугацаанд төлөвлөхөд гол мэдээллээр хангах хэрэгсэл болох юм.

6. Бизнесийн онцлог, менежер бүрт зориулсан интерактив самбарууд

Борлуулалт, маркетинг, санхүү, хүний нөөц гээд бизнес болон функциональ бүтэц хариуцсан менежерүүд өөрсдийн ажилд шаардагдах гол мэдээллүүдийг ямар эх үүсвэрээс хэрхэн гаргаж авахаа сайн мэддэг. Тэд BI–ийн тусламжтайгаар өөрсдийн хэрэгцээт тайлан, интерактив хяналтын самбараа бие даан боловсруулж, нэвтрэх эрхийн ялгавартай байдлаар бусдад түгээх боломжтой. Өөрөөр хэлбэл менежерүүд, гүйцэтгэх удирдлагууд өөрийн хүссэн тайлан, хянах самбараа бизнесийн онцлогтоо тохируулан гаргах боломжтой болсон.

  New Call-to-action

З.Золбаяр

Нийтэлсэн: З.Золбаяр

Бизнес хөгжлийн менежер